Tea Tree Pore Purifying Serum 30ml

69,000₮

Та өдөржин маск зүүгээд арьсны нүх чинь бөглөрч, батга гарч, тослог хуримтлагдаж байгаад санаа зовж байна уу?

Маскны дотор агаар сайн эргэлдэхгүй учир арьс халж, бөгчим орчин үүсдэг. Үүнээс болж нүүрний доод хэсгээр себум (тос) болон бактери үржиж олон арьсны асуудлыг үүсгэдэг.

Тэгвэл энэхүү Австралийн цайны мод, ниацинамид, цайрын нэгдэлтэй серэмээр тэр бүх арьсны асуудлаа шийдээрэй.

Арьсны төрөл: Тослог, холимог, нүхжилттэй, хар батга, үрэвсэлтэй, батгашилттай арьсанд.

Үйлчилгээ: Илүүдэл тосыг багасгана, нүхийг агшаана, үрэвслийг намдаана, батгыг эмчилнэ, тос-усны харьцааг тэнцвэржүүлнэ.

Зориулалт: Өглөө, орой нүүрээ цэвэрлээд тонероо түрхсэний дараа хэрэглэх серум.

Онцлог:

  • 71% цайны модны хандыг глицеринтэй хольж гол найрлагаа болгосон. Цэвэршүүлсэн ус агуулаагүй.
  • 10% ниацинамидтай учир илүүдэл тос ялгаруулалтыг зогсоож, арьсны тос-усны харьцааг тэнцвэржүүлж, улайлтыг дарж, тунгалаг арьстай болгоно.
  • Хөнгөн, усархаг бүтэцтэй учир арьсанд хурдан шингэн ордог. Арьсыг дотроос нь чийглэг, гаднаа матт харагдуулж, зөөллөнө.
  • Ердөө чухал 9 найрлагыг л агуулсан.
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл